Төрөл бүрийн сүлжээнд элсэн орохгүй байхыг анхааруулья

2017 он гарсаар сүлжээнд элсэж мөнгөө авч чадахгүй хохирсон гэх гомдол, мэдээлэл цөөнгүй иргэнээс ирж, шалгагдаж байна. Тухайлбал иргэд 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500 өсгөж авдаг энэ төрлийн сүлжээнд элсэн орж хохирох явдал гарч байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед төрөл бүрийн сүлжээ нэрийн дор иргэдийн мөнгийг авч хохироох явдал гарч байгааг албаныхан анхааруулж байна.
    Сүлжээг ашиглаж, дороо хүн элсүүлж, анх эллсэн хүн цалин ашиг авдаг энэ хэлбэрийн үйл ажиллагааг санхүүгийн пирамид буюу санхүүгийн луйвар гэж нэрлэдэг байна. Энэ нь хуулиар хориотой. Харин ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг сүлжээгээр дамжуулан худалдан борлуулдаг хэлбэрийг сүлжээний бизнес гэж нэрлэдэг байна.
    Борлуулалтын хэлбэр нь пирамид хэлбэртэй байж болно. Харин иргэдийн хувьд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарж борлуулахгүйгээр, дороо 1-2 хүн элсүүлж, ажил хийхгүйгээр мөнгөтэй болно гэж итгэж хохирох явдал ихээхэн гарч байна. Энэ төрлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн хямралын үед ихээхэн идэвхждэг байна.
    Иймээс та амар, хялбархан аргаар мөнгөтэй болох, таньд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохгүй бэлэн мөнгөөр элсдэг сүлжээ гэх зүйлд итгэхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …