“Сар шинэ” арга хэмжээд 600 гаруй алба хаагч эргүүл хийж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 21 хоногийн хугацаанд 101 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1282 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн иргэд, байгууллагаас нийт 41360 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 1378, зөрчлийн 24914, согтуугийн 8923 мэдээлэл шалгаснаас 936 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг материалжуулан холбогдох нэгжүүд шалгаж байна.

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ эхлэснээс хойш 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод бүртгэгдсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 49628 буюу -54.5, гэмт хэргийн дуудлага 1250 буюу -47.5, согтуугийн дуудлага 1414 буюу -13.6 хувиар тус тус буурч, зөрчлийн дуудлага 1952 буюу 8.5 хувиар өссөн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …