Хүн төрлөхтний түүхэнд анх удаа ДОХ-той өвчтнийг эдгээжээ

stop-aids-get-tested Хэзээ ч эдгэшгүй өвчин хэмээн нэрлэгдээд байсан ДОХ-ын вирусыг дэлхий дахинаа анх удаа устгасан байна.

Тодруулбал, Германы эмч нар АНУ-ын иргэн, 42 настай Тимоти Рэй Браун гэх цусны хорт хавдар болон ДОХ-ын вирус тээгч эрийн цусны өвчинг эмчлэх явцдаа түүний биед байсан ДОХ-ын вирусыг устгасан байжээ. Эмч нар анх Тимотид хэд хэдэн удаа нугас шилжүүлэн суулгах мэс засалд оруулж, хүчтэй тариа, эмээр эмчлэж байсан аж.

Залуу одоо цусны хорт хавдар ч үгүй, ДОХ ч үгүй цоо эрүүл болсон байна. Эмч нар чухам ДОХ-ын вирус юуны дүнд эмчлэгдсэнийг мэдэхгүй байгаа бөгөөд санамсаргүй ч гэсэн дэлхийд анх удаа ДОХ өвчинг эмчилсэндээ туйлын баяртай байгаа аж. Мөн тэд ДОХ-ыг эдгэрдэг өвчин гэдэгт баттай итгэж, Тимотид хийсэн эмчилгээгээ дахин судлаж тус өвчнөөр өвдөж үхэх хоногоо хүлээж буй олон сая хүмүүсийг эдгээх болно гэдгээ амлgжээ.

Г.Сонор

Ugluu logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …