Сөүл: Ким Чен Намын үхлийн ард Пхеньян бий

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын үхлийн ард тус улсын удирдлага бий гэж Өмнөд Солонгос үзэж байна.
Чен Намын үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэн болох дөрвөн эрэгтэйг эрэн сурвалжилж байна гэж Малайзын цагдаа нар мэдэгдсэний дараа өчигдөр Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хэвлэлийн бага хурал хийжээ.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Жун Хи хэлэхдээ “Хойд Солонгосын таван иргэнийг сэжигтнээр татсан нь тус улсын удирдлага энэ хэрэгтэй холбоотой болохыг харуулж байна гэж манай яам үзэж байна” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн хойд солонгос залууг сэжигтнээр татан баривчилсан юм.
Тэрбээр цааш нь ярихдаа “Өнгөрсөн хугацаанд Пхеньян терроризмын шинжтэй олон ажиллагаа явуулсан. Тус улсын сүүлд хийсэн энэ бодлогогүй бөгөөд харгис үйлдэлд Өмнөд Солонгосын Засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэг ихэд түгшиж байна. Бид нөхцөл байдлыг нухацтай ажиглаж, хяналт тавьж байна” гэсэн байна.
Өмнөд Солонгосын Тагнуулын газрын мэдэгдсэнээр, Хойд Солонгосын дээд удирдагчийн тушаалаар тус улсын армийн тагнуулын хэлтсийн албан хаагчид Чен Намыг хордуулан хөнөөсөн бололтой.
Өнгөрсөн  долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Малайзын олон улсын нисэх онгоцны буудал дээр байж байхад нь Ким Че Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн билээ.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …