Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз Улсад амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү хүний амины хэрэгт Хойд Солонгос Улс холбоотой болох нь нотлогдож Малайз-Хойд Солонгосын харилцаа муудав.
Малайзын зүгээс тус улсад хүн амины хэрэг үйлдсэнд нь Хойд Солонгосыг буруутгаж байгаа бол Хойд Солонгосын зүгээс өөрийн иргэнийг хөнөөсөндөө тийм ч эмзэглэхгүй байгаа бололтой. Ким Чен Намын үхэлтэй холбоотойгоор Хойд Солонгос-Малайзын хооронд үүссэн маргааны улмаас Малайз Улс Пхеньянд суугаа өөрийн Элчин сайдаа эгүүлэн татсан байна.
Уг эрэгтэйг Ли Санг Чол гэдэг бөгөөд энэ жил 47 настай, эм зүйч мэргэжилтэй юм байна.
Тэрээр 2000 онд Энэтхэг Улсад химич мэргэжлээр дээд сургууль төгссөн ба түүнээс хойш Малайз, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх дамжаа, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байсан байна.
Харин сүүлийн гурван жил Малайз Улсад гэр бүлээрээ амьдарч байхдаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компанид маш бага цалинтай ажилладаг байсан боловч баячуудын гэгдэх орон сууцны хороололд амьдарч байжээ.
Хэргийг шалгаж байгаа Малайзын цагдаагийн газраас Ли Санг Чол нь талийгаач Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хортой бодисыг нийлүүлэгч гэж үзэж байгаа юм байна.
Тэрээр хэрэг гарах үед буюу хоёр эмэгтэйн нэг нь хэрхэн Ким Чен Намын араас тэврэн хортой зүүгээр хатгаж, нөгөөх нь түүний нүүр рүү амь насанд аюултай бодис цацаж байгааг холоос хараад зогсож байсан ажээ.
Тэгвэл энэ хэрэгт холбоотой байж болох үлдсэн гурван эрэгтэй аль хэдийн Хойд Солонгост очсон байж болзошгүй хэмээн Малайзын цагдаа нар үзэж байгаа юм байна.
Нинж