ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч нас барлаа

Өнгөрөгч 20-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин гэнэт нас баржээ. В.Чуркин мөн өдөр ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна. Үүнд ОХУ-ын Гадаад хэргийн яам эмгэнэж байгаагаа илэрхийлээд түүний үхлийн шалтгааныг тодруулах болно гэжээ.

Виталий Чуркин нь 1974 оноос ОХУ-ын Гадаад харилцааны ажлыг гардан хийж, 2006 оноос ОХУ-ыг төлөөлж НҮБ-д суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан байна.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …