Малайз Улс Хойд Солонгосын зэмлэлийг буруушаав

Малайзын Гадаад хэргийн яамнаас өчигдөр БНАСАУ-аас Малайз Улсад суугаа Элчин сайд Кан Чолыг дуудан уулзаж, Малайз Улс Хойд Солонгосын иргэн алагдсан хэргийг мөрдөн шалгаж буйг БНАСАУ зэмлэн буруушаах нь ямар ч үндэслэлгүй гэдгийг хэлжээ.

БНАСАУ-аас Малайз Улсад суугаа Элчин сайд Кан Чол хариу мэдэгдэл хийхдээ “Солонгосын тал Малайзын талын мөрдөн шалгалтад итгэхгүй байна” гэж хэлжээ. Энэ сарын 13-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотод БНАСАУ-ын иргэн буюу тус улсын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам нас барсан юм. Харин үүний дараа БНАСАУ-аас Малайз Улсад суугаа Элчин сайд Кан Чол Малайзын талыг энэ хэрэгт оролцож мөрдөн шалгах ажиллагаа хийхгүй байхыг шаардаж, талийгаачийн цогцсыг хүлээлгэн өгөх ажлыг удааж байна хэмээн Куала-Лумпурын эрх баригчдыг буруушаасан юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …