БНСУ-ын Чежү аралд амьдардаг Монгол залуу хулгайн хэргээр баривчлагджээ

download (16).jpg

    Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газраас тус орон нутагт амьдардаг Монгол улсын иргэн, 30 настай эрэгтэй Б-г хулгайн хэрэг үйлдсэн хэмээн баривчилжээ.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Хэрэг гардаг өдөр Солонгос эмэгтэй, 20-н настай Ким нь Чежү арал дахь нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг авахаар аяны цүнхээ ардаа тавиад зогсч байсан. Түүнийг зураг аваад зогсч байх хооронд ачааны автомашин жолоодож явсан Монгол залуу Б нь замын хажууд зогсч, цааш харан зогсож байгаа эмэгтэйн цүнхийг машиндаа аваад явсан” гэж мэдэгджээ.

    Солонгос эмэгтэйн цүнхэнд гутал хувцас, хувийн эд зүйлс зэрэг хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгөөр үнэлэгдэх зүйлс байжээ.

Mglradio.com

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …