Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам өнгөрөгч 13-ны өдөр Малайз Улсад бусдад хорлогдож амь насаа алдсан билээ.
БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яам талийгаачийн шарилыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөх шаардлага тавьж байсан ч Малайз Улс “Шарилыг зөвхөн талийгаачийн гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө” гэж мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан талийгаач Ким Чен Намын хүү Ким Хан Сүл Мазайз Улсад очсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж эхэлжээ.
Ким Хан Сүл нь Макао Улсаас Мазайз руу нисэх онгоцонд суухаасаа өмнө хэд хэдэн сэтгүүлчийн цахим хуудсанд “Би өнөөдөр орой Мазайз руу онгоцоор очиж аавынхаа шарилыг авах болно” хэмээн хувийн захиа илгээсэн байна.
Талийгаач Ким Чен Намын хүү Ким Хан Сүл энэ жил 21 настай. Тэрбээр Швейцарь Улсад ерөнхий боловсрол эзэмшсэн ба ахлах ангийн сурагч байхдаа Америкийн “CNN” агентлагийн нэгэн сэтгтүүлчид ярилцлага өгч “Би Хойд Солонгос Улсыг нэг гэр бүлийн гишүүд өв залгамжлан удирдаж байгаатай санал нийлдэггүй” гэж хэлж байсан удаатай.
Харин тэрбээр сүүлийн хоёр жилийн турш БНХАУ-ын хамгаалалтан дор Макао Улсад амьдарч байгаа ажээ.