П.Сэргэлэн сайд сайн ажиллаж алдарт уяач цол тэмдгээр шагнууллаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар шинийн баяр болохтой зэрэгцэн цол тэмдгийг бөөндөх шиг болов. Угаасаа манайд ажлаа хүлээлгэн өгөх дөхсөн дарга, удирдлагууд сайхан аашилж, шагнал тэмдгийг ёстой нэг “асгах” шиг болдог. Энэ жишиг Ерөнхийлөгчөөс ч бас тойрсонгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад өчигдөр улсын цол хүртээсэн юм.

Тэдний дунд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн яамны сайд П.Сэргэлэн байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Түүний хувьд ХХААХҮ-ийн яамны сайдаар томилогдон ажиллаад хагас жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд түүнд морь уях зав гараагүй нь лавтай. Учир нь хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг, тийм том салбар.

Энэ том, басхүү чухал салбарыг тэргүүлж буй хүнд юун морь уях, өдөр шөнөгүй улс орны хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжилд санаа тавьж явах ёстой. Эсвэл П.Сэргэлэн сайд өөрийн үндсэн хобби морь уях ажлаа сайн хийж, үүнийг нь Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс олж харж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ч байж болох юм. Уг нь, морь уях, яам удирдах хоёрыг нэгэн зэрэг амжуулах боломжгүй. Тэгээд ч яам удирдах чинь морь уяхаас хамаагүй нарийн ухаан шаардсан ажил. Харин энэ шалгуурт П.Сэргэлэн сайд тэнцдэг л байгаа даа. Ямартай ч, морь сайн уядгаа харуулж, сар шинийн босгон дээр Монгол Улсын алдарт уяач боллоо. Харин түүнд морь уяхаас өөрийг чаддаг эсэх нь тун удахгүй түүний тэргүүлсэн Хөдөө аж ахуйн салбарын ололт, амжилтаас харагдах биз ээ.

 

Нинж


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …