Амьдран суугаа гэр оронтой нь сургууль, цэцэрлэг ойр байх нь эцэг эхчүүдэд хамгийн таатай нөхцөл болдог. Хүүхдээ дөхүүлж өгөх цаг хэмнэнэ, хүргэж өгөх унааны зардал хэмнэнэ. Дээр нь хүүхдүүдтэйгээ ажиллах цаг хугацаа нэмэгдэнэ.
Хамгийн чухал нь хүүхдээ багаас нь хүмүүжүүлж хүн болгох гэдэг нь аав ээжийн асуудал болоод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Хотын төвөөс холгүй орших Маршал таун, King Tower зэрэг олон хотхон дунд үүдээ нээгээд удаагүй байгаа нэгэн дунд сургуулийг сар шинийн босгон дээр онцлон дурьдахыг эцэг эхчүүд бидэнд хандаж хүссэн юм. Энэ бол Олон улсын шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгч ’’Монгол Оюун’’ цогцолбор сургууль.
Тус сургууль эрдэм ном сургахтай эн зэрэгцээд хүүхдийг багаас нь хүн болгох 7 дадал олгодогоороо эцэг эхчүүдийн талархал хүлээж байна. “Хаа ч ажиллах, хэнтэй ч хамтрах чадвартай бүтээлч Монгол Хүн”-ийг төлөвшүүлэх тэдний гол зорилго. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг гэр бүлийн төдийгүй сургуулийн орчин нь хүүхдийг хүн болгодог. Хичээлийн танхим саруул уудам, хангамж нөхцөл сайтай төдийгүй бага, дунд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нэг дор шийдэж өгсөн нь олны анхаарал татаж чадсан. Энэ сургууль нь элсэн орж буй хүүхэд бүртэй тулж ажилладаг, эцэг эхчүүдтэй нь байнгын эргэх холбоотой байдаг онцлогтой.
Хүүхэдтэйгээ тулж ажиллах цаг заваар хомс болсон өнөө цагт аав ээжийн найдвартай ар тал болсоноороо ‘’Монгол Оюун’’ цогцолбор сургууль хүүхдээ өгөх хүсэлтэй эцэг эхчүүдийн хөл, хүсэлд дарагдсан газрын нэг болжээ. Хүндлэл хүлээнэ гэдэг амаргүй. Ялангуяа хүүхдийг эцэг эхийн хүссэн шалгуураар сурган хүмүүжүүлж, тэдний итгэлийг хүлээнэ гэдэг тухайн сургуулийн чансааг тодорхойлох хариуцлагатай ажил. Туршлагатай мэдлэгтэй багш нар нь энэ сургуулийн бат цайз болдог.
Эрдэмтэй хүн болгож болно, харин ирээдүйн ээж аавыг багаас бэлтгэх давхар үүргийг хүлээсэн ’’Монгол Оюун’’ цогцолбор сургуулийн хамт олонд эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Эх сурвалж: times.mn