Хойд Солонгос буулт хийж эхлэв

Хойд Солонгос Улс түнш орнуудтайгаа эвдрэлцээд буй харилцаагаа сэргээхээр буулт хийж эхэллээ. Тус улс Ким Чен Намын хэрэг болон пуужингийн туршилтын улмаас Малайз, Хятад улсуудтай муудалцаад байгаа юм. Малайз, Хятад Улс нь Хойд Солонгосын хамгийн ойрын түнш орон юм. Харин дээрх асуудлын улмаас Малайз Улс Хойд Солонгостой дипломат харилцаагаа цуцалж, Хятад Улс Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо зогсоогоод байгаа юм. Тиймээс Пхеньяний зүгээс Гадаад хэргийн дэд сайдаа Хятад Улсад илгээжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуаны мэдээлснээр, БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ри Кил Сонг 2-р сарын 28-наас 3-р сарын 4-ний өдрүүдэд Хятад Улсад айлчилж байгаа юм байна.

Мөн Хойд Солонгосын төлөөлөгчид эдгээр өдрүүдэд Малайзад айлчилж байна. Тухайлбал, БНАСАУ-ын Засгийн газрын өндөр зэрэглэлийн төлөөлөгчид Малайзын нийслэл Куала-Лумпурт зочилж, Малайзын талтай Ким Чен Намын үхлийн хэрэгтэй холбоотой асуудлаар зөвшилцөл хийж байгаа аж.

Хойд Солонгосоос НҮБ-д сууж байсан орлогч суурин төлөөлөгч, төлөөлөгчдийн тэргүүн Ри Тонг Ил хэлэхдээ “Төлөөлөгчид Малайзын талын холбогдох албаны хүнтэй солонгос иргэний цогцсыг шилжүүлэн өгөх, Солонгосын сэжигтнийг суллах, хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ” гэжээ.

 

Нинж


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …