БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэд нэн тэргүүнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой байдаг билээ.
Энэ жилийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 6-наас буюу ирэх долоо хоногийн даваа гарагаас эхэлнэ. Ингэхдээ иргэд өөрсдийн харьяаллын дагуу дараах газруудад бүртгүүлэх юм.
Бүртгэл явагдах хугацаа:
2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд (3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)
Бүртгэх цаг:
08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)
Бүртгүүлэх боломжтой иргэдийн нас:
1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
- Бүртгэлийн маягт – Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно. Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- 3.5 х 4.5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
- Шалгалтын хураамж төлсөн баримт – Шалгалтын хураамж: 24 ам.доллартой тэнцэх төгрөгөөр тушаана. Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. Мөн төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.
Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно.Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
ЗӨВЛӨМЖ: 2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоо 8,000, шалгаруулж тэнцүүлэх хүний тоог 1,500-аар тогтоосон байна. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байна. (Нийт авах 200 онооноос хамгийн өндөр оноотой эхний 1,500 иргэнийг тэнцүүлнэ)
- Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
Жич: Иргэдэд хүндрэл үүсгэхгүй тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй. Гэхдээ худал мэдүүлснээс үүсэн гарах зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар