Түвд нутаг хоршооллоор баян чинээлэг амьдралыг цогцлоож байна

ТӨЗО-ны Риказ хотын Рэнбү сяны Каншюн сум нь Лхас хотоос 100 гаруй километр зайтай, Түвд нутгийн ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулдаг гол төв болж байдаг. 25-ны өдөр Хувиар хоршоолол эрхэлж буй Намужэн хэлэхдээ, өнгөрсөн жил 2 сая 350 мянган юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1 сая 350 мянган юаний ашигтай байж, орон нутагтаа байгаа эмэгтэйчүүдэд баяжих шинэ зам нээж өгч чадлаа гэлээ.

Орон нутгийнхаа үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа хоршооллын хувьд 1-р сарын эцсээр тосгоныхоо амьдрал тааруу 52 айлд 110 мянган юанийн үнэ бүхий угаалгын машин, хөлдөөгч, буцалгагч, хөнжил зэрэг эд материалаар тусалсан байна. Тэрээр хэлэхдээ, цаашид бид ядуу иргэдийн бодит бэрхшээлд нь тусалж, амьдралын дараасыг хөнгөлөх болно, мөн илүү олон хүмүүс хоршоололд нэгдэж, чинээлэг замаар замнахыг хүсэж байна гэлээ.

Хятадын Олон Улсын радио

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …