Энэ тухай УТ-ийн Зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны гишүүн, Сангийн яамны Санхүүгийн судалгааны газрын дарга асан Жя Кан хэлэхдээ: “Хэдийгээр өнгөрсөн жилийн 6.5-7 хувийн зорилтоос зохих хэмжээгээр буурсан боловч 6.5 орчим хувь байх нь зүй зохистой зорилт юм” гэжээ.
Мөн өдөр нийтэлсэн хөгжлийн төлөвлөгөөний тайланд тэмдэглэхдээ, 2016 онд Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 74 их наяд юаниас давж, энэ онд 6.5 орчим хувиар өсөхөөр товлож, 2016 оны 6.7 хувийн өсөлтөөс давах болно. Дэлхийн гол орнуудтай харьцуулахад бас маш өндөр хурд болно. 2016 онд 6.7 хувийн өсөлтийг биелүүлсний үндсэн дээр, ирэх 4 жилд, зөвхөн жилд дунджаар 6.5 орчим хувиар өсвөл, 2020 онд дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж болох юм гэжээ.
Б.Сүлдээ
Эх сурвалж: solongonews.mn