50422264 - journalist. news conference.

Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ой тохиож байна

Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридын мэндчилгээг хүргэж байна.

Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Богд хаант Монгол Улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 06-нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирлээ.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхныг хүсье.

Үндэсний сэтгүүлзүй цаашид улам хөгжих болтугай!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид

2017.03.06.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …