Энгийн гадаад паспортны сунгалт хийхгүй болжээ

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортны хугацааг сунгахгүй болсон байна. Учир нь, дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлага тавьсны дагуу 2017.03.01 ны өдрөөс хойш энгийн гадаад паспортны хүчинтэй хугацаа нь дууссан иргэн заавал гадаад паспортоо шинээр захиалан авдаг болохоор болж байгаа аж.

Иргэд таван  жилийн хугацаатай гадаад паспортыг 32500 төгрөгөөр захиалан авах боломжтой бөгөөд хэрэв яаралтай авах бол өөрийн биеэр Улаанбаатар хот дахь ОӨУБЕГазрын 1 дүгээр байранд очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулж яаралтай үйлчилгээний үнэ 10000 төгрөг төлж ажлын гурав хоногт гадаад паспортоо авах боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын …