Сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын III улирлын амралт БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЕБС-ийн II улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ. Энэхүү сунгалттай холбоотойгоор III улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна.

Хуваарийн дагуу сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд амрах байсан бол энэ удаа гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл амрах юм байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …