Сансарт хамгийн анх ниссэн Юрий Гагарины мэндэлсэн өдөр тохиож байна

Өнөөдөр Сансарт хамгийн анх ниссэн  Юрий  Гагарины мэндсэлсэн өдөр тохиож байна. Тэрээр  1934 оны 3-р сарын өдөр  Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага нас сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.

1965 оны намар

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров.

 

1965 оны хавар  сансрын нисэгчдийн   дунд зохион байгуулсан тэмцээний үеэр

1957 онд Оренбургт танилцсан Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгч Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.

1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.

 1961 Крымын зун

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий сонгогджээ.

 Юрий Гагарин түүний охид

1961 оны 4 сарын 12.Товлосон өдөр болж, Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь “хуш” хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.

Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж байгааг сонссон гэдэг.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …