Германд сураггүй болсон Монгол залуугийн цогцосны үлдэгдэл олджээ

ХБНГУ-ын Ранштат хотын Дауэрхайм хэмээх газрын ойгоос хүний яс олджээ. Энэ нь 2006 онд ор сураггүй алга болсон Монгол залуугийн цогцосны үлдэгдэл болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Дауэрхаймд нэгэн айлд хүүхэд асрагчаар ажиллаж байсан Монгол залуу 2006 оны зургадугаар сард гэнэт алга болсон талаар ажиллаж байсан айл нь хууль сахиулах байгууллагад мэдэгдэж байсан юм. Тухайн үед хууль хяналтынхан түүнийг хайгаад олоогүй бөгөөд амиа хорлосон байж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байж. Тэгвэл ойгоос олдсон цогцосны үлдэгдэлд шүүх эмнэлэг шинжилгээ хийж, сураггүй алга болсон Монгол залуугийнх мөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар Монгол залуугийн амийг бүрэлгээгүй, золгүй явдлын улмаас ч нас бараагүй аж. Харин амиа хорлосон гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …