БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргав

Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн шүүх өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах эсэх талаархи эцсийн шийдвэрээ гаргалаа.

Үндсэн хуулийн цэцийн шүүх 2016 оны 12-р сарын 9-нд анх хуралдсан ба 92 хоногийн дараа ийнхүү эцсийн шийдвэрээ гаргав.

Цэцийн шүүхийн гишүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч Пак Гын Хе 11-р сард олон нийтэд хандаж уучлалт гуйсан үгэндээ “Шаардлагатай тохиолдолд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгнө” гэж хэлж байсан ч энэ амлалтандаа хүрээгүй, харин ч түүний авилгалын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаны ажилд саад учруулж, Ерөнхийлөгчийн ордонд хийх нэгжлэгийг эсэргүүцсэн зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн шүүх түүхэндээ 2 удаа хуралдаж байсан ба өмнө нь 2004 онд тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Ну Му Хёнтой холбоотой хэргийг шүүж, түүнийг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан бол энэ удаа Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргалаа. Дашрамд дурдахад, Цэцийн найман гишүүн 100 хувь “Ерөнхийлөгчийг огцруулах нь хууль зөрчөөгүй болно” гэж санал өгчээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …