Эрчvvд єєрийнхєє ажил тєрєл, ололт амжилтанд илvv их анхаарч ач холбогдол єгдєг бол эмэгтэйчvvд хайр сэтгэлийн харилцаагаа бvхнээс дээгvvр тавьдаг. Эрэгтэй эмэгтэй хvмvvс ямар учраас ялгаатай байдаг, эрчvvд аюул ослыг єєрийн биеэр даван туулахад хэрхэн бэлтгэдэг, эмэгтэйчvvд эцэг эхийн болон vр хvvхдийн харилцаа эр эмийн болон хайр дурлалын харилцаанд хэрхэн ханддаг. Та нєхєртэйгээ адилхан ажилладаг ч гэлээ та хоёрын ажил тєрєл гэр бvлдээ хандах хандлага чинь ялгаатай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй бєгєєд vvнийг 1978 онд Вагенвоорд, Вейлей зэрэг судлаачдын хийсэн судалгаанд хамрагдсан эрчvvдийн 75 хувь нь ажил тєрлєє бvхнээс чухалчилж vздэг гэсэн байхад эмэгтэйчvvдийн 75 хувь нь хайр сэтгэл, гэр бvлээ бvхнээс илvvд vздэг гэсэн vзvvлэлт баталж байна.
Эрэгтэй эмэгтэй хvмvvсийн сэтгэл зvйн энэхvv ялгааг эмэгтэйчvvд бид мэдэрдэггvй учраас “нєхєр маань намайг хайрлаж халамжилдагаас илvv би нєхрийгєє хайрлаж халамжилдаг гэж хэлдэг байна. Гэтэл энэ нь бодит vнэн биш ажээ. Бодит vнэн гэвэл: “Хэрэв эрэгтэй хvний ажил тєрєл, ахиж дэвших явдал бvтэмж муутай байвал хайр дурлалынхаа харилцаандаа ч мєн адил хайнга болдог” Эр хvн хийж буй ажил нь амжилтгvй болох ажилдаа хэт их санаа зовох амьдралдаа хvрэлцэхvйц мєнгє олохын тулд улайран зvтгэх ажил дэээрх байр суурь нь єсєн дэвшихгvй нэгэн хэвийн байдалдаа удаан байх зэрэг нєхцєл байдлуудаас шалтгаалж хайр сэтгэлийн болон гэр бvлийн харилцаандаа тавих анхаарал нь сулардаг байна.
Учир нь хvнд хэцvv байдлаас гарахын тулд эрчvvд бvх л анхаарал, оюун ухаанаа тєвлєрvvлдэг бєгєєд тэд амжилтанд хvрч байгаагаа мэдрээгvй бvх зvйл сайхан байна гэдэгт итгээгvй тохиолдолд тайван байж чаддаггvй байна. Тиймээс та нєхрийгєє єєрийг чинь хангалттай хайрлахгvй байна, таныг ойлгохгvй хvйтэн хєндийн хандаж байна гэж бодох хэрэггvй, тэр байтугай тvvнийг єєрийнхєє ажлыг танаас илvv vзлээ гэж битгий бод, харин тvvний эрчvvдийн тєрєлхийн зан бол хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбооноос нь илvvтэйгээр ар гэрийнхээ амьдралыг тайван байлгахын тєлєє хийж буй, єєрийнхєє тєлєє хийж буй ажлыг ямагт нэгдvгээрт авч vздэг явдал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрчvvдийн энэ байдлыг ойлгон хvлээн авах нь эмэгтэйчvvд бидэнд хэцvv байх болно. Учир нь бидний мэдэрхvй, бидний vнэлдэг зvйлс эрчvvдийнхээс ондоо бєгєєд бид ажил тєрлийнхєє хичнээн амжилтанд хvрсэн ч нийгмийн дунд хичнээн єндєр байр суурь эзэлсэн ч сэтгэл санааны хувьд тогтворгvй, гэр бvл хайр сэтгэлийн хувьд асуудалтай байх юм бол хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггvй билээ. Хайртай залуутайгаа цагийг зугаатай єнгєрєєх явдал эмэгтэйчvvдийн хувьд жинхэнэ тайтгарал байдаг болохоос биш зvгээр нэг зугаа цэнгэл байдаггvй учраас эмэгтэйчvvд бид эр нєхрєє бусад зvйлсийн тухай бодохоо больж, зєвхєн намайг хайрлаасаа халамжлаасай гэж хvсдэг.
Иймээс ч бид гэр лvvгээ нєхєртєє эрхлэхээр тvvнтэйгээ хамт байхаар тэвчиж ядан яардаг билээ. Энэ бvхнийг уншаад бvсгvй та эрчvvд бидэнтэй адилхан сэтгэл євєрлєн байнга яарч байдаг гэж бодож чадах уу ?
А.Тамир