“Монгол хүн” аяны нээлт боллоо

Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор  “Монгол хүн” аяны нээлт боллоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр  зохион байгууллаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргалын санаачилгаар зохион байгуулагдаж буй  энэхүү аян  дөрвөн жилийн турш, үе шаттайгаар үргэлжлэн зохион байгуулагдаж, үр дүнгээ 2020 оны  зургадугаар сарын 01-ний өдөр дүгнэнэ.

Энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцож, боловсролын салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж,  ажилчин, албан хаагчидтай санал бодлоо солилцлоо.

Мөн Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Боловсролын зээлийн сангийн дарга П.Лхагвасүрэн нар “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнд оролцсон юм.

“МОНГОЛ ХҮН” аяныг хэрэгжүүлэх ажилд  Нийслэлийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтсүүд оролцож,  төрийн  болон хувийн хэвшлийн  623 цэцэрлэг, 225 сургууль, насан туршийн  боловсролын найман  төв дээр хэрэгжүүлж, хүүхэд багачуудад зөв дадал хэвшил олгох олон талт ажлыг шат дараатайгаар зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …