Монгол эрчүүдийн дундаж үзүүлэлт /инфографик/

Чингисийн үр сад бид нар хэрхэн амьдарч байна вэ. Монгол эрчүүдийн дундаж үзүүлэлтийг гаргажээ.

Үүнээс танилцуулбал, Монгол Улсын хүн ам 3 сая гаруй бөгөөд үүний 1 сая 533983-ыг нь эрчүүд эзэлж байна.

Тэгвэл Монгол эрчүүдийн 68 хувь нь нийслэл Улаанбаатарт, 32 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. 

Бидний дундаж өндөр 168 см, дундаж жин 68 кг.

Бид дунджаар 26 насандаа гэр бүл зохиодог.

Бидний /Монгол эрчүүд/ 15 хувь нь л дээд боловсролтой.

Харин бидний 659700 нь ажилтай.

Монгол эрчүүд сард дунджаар 902600 төгрөг /350 ам.доллар/-ийн орлоготой.

Бидний 46 хувь нь сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгдөг.

Өрх толгойлсон эцгүүд 1 хувийг эзэлдэг.

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66 жил.

 

 

 

Нинж


Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …