Дэлхийн шилдэг залуу Манлайлагчдын нэгээр Ө.Ганзориг шалгарлаа

 

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас (ДЭЗЧ) жил бүр дэлхийн залуу манлайлагчийг тодруулж зарладаг билээ. Тэгвэл 2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийг тэд нэрлэсэн байна. Үүнд Монголоос Голомт Банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг багтжээ.

Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг эргээд нийгэм, эдийн засаг, дэлхийн олон тулгамдсан асуудлыг шийдэхийг уриалдаг.

2016 онд Монгол Улсаас “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин энэхүү жагсаалтад нэрлэгдэж байсан юм. Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэгээр сонгогдсон байна. Тэрбээр өөрийн эхлүүлсэн ажил болоод удирдсан компани, салбартаа үргэлж амжилттай кейс үлдээдэг.  Ө.Ганзориг нь Монголын хамгийн том санхүүгийн группыг тэргүүлэхийн сацуу бүх шатныханд санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөв стандарт тогтоохоор олон жил ажиллаж байгаа юм. Үүнийг нь ч ДЭЗЧ онцолсон байна. Ө.Ганзориг нь  Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, “Тэнгэр”, “Мандал” даатгал зэрэг компанийг удирдаж байсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …