Дани Улс Чой Сун Шилийн охиныг БНСУ-д хүлээлгэн өгнө

Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчийг хүртэл албан тушаалаас нь ховхлоод буй Чой Сун Шилийн хэрэгт нэр холбогдоод буй Жонг Ю Раг Данид Улсад хугацаа хэтрүүлэн амьдарч байхад нь тус улсын албаныхан саатуулсан билээ. Тэгвэл хүний эрхийг дээдлэгч Дани Улс Чой Сун Шилийн охин Жонг Ю Раг Өмнөд Солонгос Улсад хүлээлгэн өгөхгүй байх магадлалтай, Жонг Ю Ра Дани Улсаас улстөрийн орогнол хүсч магадгүй гэх мэт мэдээллүүд цөөнгүй гарч байсан ч Данийн албаныхан Жонг Ю Ра БНСУ-д шилжүүлэн өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ. БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авлигын хэргийн хамсаатан, түүний найз, бизнес эрхлэгч Чой Сун Шил нь Герман Улсад байгуулсан хувийн компанидаа “Самсунг” группээс 34тэрбум воны хандив авсан ба энэхүү мөнгө болон хууль бусаар олсон бусад орлогыг захиран зарцуулах эрх түүний охин Жонг Ю Рад байсан аж.

Тиймээс Пак Гын Хэ, Чой Сун Шил нарын хэргийг шалгаж байгаа Сөүл хотын цагдаагийн газраас Жонг Ю Раг  Дани Улсаас албан авчруулах хүсэлт гаргасаар байсан юм. Үүнтэй холбогдуулан Жонг Ю Рагийн өмгөөлөгч Питер Мартин “Жонг Ю Раг түр саатуулах хугацаа тун удахгүй дуусна. Энэ хугацаа дуусангуут бид Дани Улсаас улс төрийн орогнол хүсэхээр бэлтгэж байна. Учир нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь тус улсын Ардчилсан үзэл баримтлалтай гэгдэх улс төрийн намуудын зохиосон хэргээс болж огцорсон. Одоо түүнийг Жонг Ю Рагийн ээжийн хамт шалгаж байгаа ба бид энэ үндэслэлээр улс төрийн орогнол хүсэх бүрэн боломжтой” гэж хэлж байсан юм. Харин өнгөрөгч 17-ны өдөр Данийн Прокурорын дарга мэдэгдэл гаргаж, Өмнөд Солонгосын “төрийн хэрэгт оролцсон” хэргийн гол хүн Чой Сун Силийн охиныг өөрийн орных нь шүүхэд шилжүүлэн өгнө гэжээ.

Дани Улсын Прокурорын тамгын газрын мэдэгдэлд, Дани Улсын зүгээс Чой Сун Силийн охины холбогдсон хэргийн тухай материалыг нарийн шалгалаа. Энэ охиныг шилжүүлэн өгөх нь “Данийн шилжүүлэх хууль”-д нийцэж байна. Харин охины зүгээс 3 хоногийн дотор багтаан Данийн шүүхэд хандан гомдол гаргаж болно гэжээ.

Өмнөд Солонгосын “төрийн хэрэгт оролцсон” хэргийн гол хүн Чой Сун Силийн охин энэ жил 20 настай, тэрээр эх нь Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ойр дотно байдгийг ашиглан өөрийн орны нэртэй их сургууль “Эвха” хэмээх охидын сургуульд суралцаж байсан ба мөн сургуулийн талаас түүнд онцгой халамж хүртээж байжээ.

Энэ охиныг энэ жилийн 1-р сарын 1-ний орой Данийн умард нутгийн Ольбург хотын цагдаа нар хууль бусаар оршин сууж байсан хэмээн баривчилж, маргааш нь түүнийг саатуулснаа мэдэгдсэн юм. Мөн Жонг Ю Раг Өмнөд Солонгосын Засгийн газар шилжүүлэн авчрах өргөдөл гаргасан боловч Дани Улс холбогдсон хэргийн материалыг нарийн шалгах шаардлагатай хэмээн саатуулах хугацааг хоёр удаа сунгаад байсан юм.

Төгс

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …