БНСУ-ын “Дунгсо” групп ажилтнууддаа 900 тэрбум воны хувьцаа үнэгүй тарааж өгчээ

Өмнөд Солонгосын хүнсний үйлдвэрлэлийн “Дунгсо” групп өнөөдөр тус группийн нэгэн охин компанид ажилладаг 104-н ажилтанд, группийнхээ 366-н мянган ширхэг хувьцааг үнэгүй өгчээ.

    2017 оны 3-р сарын 20-ны байдлаар үнэт цаасны зах зээл дээр “Дунгсо” группийн нэг ширхэг хувьцааны үнэ дунджаар 25 мянга 350-н воноор арилжаалагдаж байсан бөгөөд 366-н мянган ширхэг хувьцааны нийт үнэ 9 тэрбум 300 сая вон буюу монгол мөнгөөр 18 тэрбум 600-н сая төгрөг болж байна.

     “Дунгсо” групп ажилтнууддаа анх удаа хувьцаа бэлэглэж байгаа зүйл биш юм. Тус группийг үүсгэн байгуулагчийн хүү,  эдүгээ “Дунгсо” группийн зөвлөхөөр ажиллаж буй Ким Санг Хён (68 настай)  группийнхээ ажилтнууддаа сүүлийн зургаан жилийн турш 900 тэрбум воны хувьцааг үнэгүй тарааж өгөөд байна.

      Тэрээр 2010 оны байдлаар группийнхээ нийт хувьцааны 36.5%-ийг эзэмшдэг байсан бол энэхүү хувьцаагаа ажилтнууддаа бэлэглэсээр 2017 оны 01-р сарын байдлаар түүний эзэмшдэг хувьцааны хэмжээ 19.4% хүртэл буурсан байна.

      “Дунгсо” групп нь хүнс, хүнсний үйлдвэрлэлийн машин механизм, худалдаа, шинжилгээний чиглэлээр ажилладаг групп бөгөөд дороо таван охин компанитай аж.

 


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …