Пак Гын Хэ есөн өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байна

 

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ авилгалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаатай холбогдуулан есөн өмгөөлөгч бүхий өмгөөлөгчийн баг бүрдүүлжээ.

   Экс Ерөнхийлөгч өнөөдөр мэдүүлэг өгөхөөр Сөүл хотын мөрдөн байцаах төв газар очиход тэдгээрээс зургаан өмгөөлөгч нь хамт байлцсан байна.

   Тэд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс байцаалт авах анхны өдөр гэхэд түүний буруугүй гэдгийг нотлох 100 гаруй хуудас бүхий баримтыг бэлтгэж очжээ.

    Өмгөөлөгчдийн баг нь экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг “Самсунг” дүүрэг дэхь гэртээ нүүж очсон өдрөөс эхлэн сүүлийн ес хоногийн турш түүний гэрт цугларч байсан ба тэдгээрийн дийлэнх нь Солонгос улсдаа тэргүүлэх зэргийн өмгөөөлөгчид юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …