Ааш муутай Саймон Ковелл Х Factor-т буцаж очих хүсэлтэй

 саймон-коуэллX Factor-н түүхэн дэх “хатуу самар” гэх хочтой Саймон Ковелл шүүгчийн ажилдаа эргэн ирж магадгүй гэнэ. Учир нь түүнийг байхгүй байсан хоёр жилд үзэгчдийн тоо эрс буурч нэвтрүүлэг сонирхол муутай болсон юм. Тэрээр “Энэ удаагийн X Factor шоуг маш өвөрмөц болоосой гэж хүсч байна. Хэрвээ би эргээд шүүгчийн ширээнд суулаа гэхэд дургүйцэх хүмүүс олон ч яагаад болохгүй гэж” хэлжээ.

 Ямартай ч Саймоны талаар шоуны зохион байгуулагчид зөвлөлдөж байна. Мөн шүүгч “Take that” хамтлагийн гишүүн Гери Барлоу шоуны төгсгөл гэхэд үзэгчдийн тоо хэвийн байдалдаа орох байх хэмээн найдаж буйгаа мэдэгдсэн байна. Хамгийн эхний дугаар энэ сарын 31 нд “ITV1” телевизээр албан ёсоор цацагдах гэнэ.

Саймон Ковелл энэ удаагийн  X Factor шоунд эргэн очвол үзэгдийн тоо өсөх нь гарцаагүй юм. Учир нь хүмүүс Саймоны юу хэлэхийг сонсож түүнийг шүүмжилж үзэн ядахын тулд шоуг идэвхитэй үздэг гэсэн судалгаа өмнө нь гарч байсан юм.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …