Иерусалим хотноо Олон улсын марафоны 7 дугаар тэмцээн болов

“Ариун хот” хэмээн алдаршсан Иерусалим хотноо Олон улсын марафоны 7 дугаар тэмцээн болж өнгөрлөө. Энэ марафонд 65 улс орны 30 гаруй мянган тамирчин, Израйлиас бусад орны 3500 тамирчин оролцжээ. Тэмцээнд Хятад улсаас марафон гүйлтээр хичээллэдэг 100 гаруй тамирчин оролцсон байна. Иерусалимын марафонд Кени улсаас ирсэн 26 настай Shadrack Kipkogey 2 цаг 17 минут 36 секундын амжилтаар түрүүлжээ.

Энэ удаагийн тэмцээн Иерусалим хотын дарга Nir Barkat-ын хэлсэнчлэн, спортын томоохон цуглаан болсон төдийгүй оюун санаагаа ариутгасан үйл явдал боллоо. Учир нь хүмүүс Иерусалим хэмээх эртний түүхт ариун дагшин газар гүйж, Иерусалимын марафон хүмүүст баяр баясгалан авчирлаа. Ингээд ХОУР-гоос Иерусалимд суугаа сэтгүүлч Сүнь Линлигийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Иерусалим бол уулын хормой дахь хот. Зам тэгш биш, гүйхэд ихээхэн бяр тэнхээ шаардагдах тул марафон гүйгчдэд багагүй сорилт болжээ. Гэвч Иерусалим хотын иргэд марафоныг халуун сэтгэлээр хөгжөөн дэмжиж, гүйгчдэд урам зориг өгч байлаа. Замын хоёр талаар ойр ойр зайтай ундны ус түгээх цэг гаргаж, гүйлтийн талбайд хөгжмийн хамтлаг баярын өнгө айзамтай аялгуу тоглон тамирчдыг хөгжөөн дэмжсэн юм. Ялангуяа Иерусалимын хуучин хотын Jaffa хаалгаар гүйж орох хэсэгт цоглог хөгжим тоглон, хөгжөөн дэмжигчид угтан хашхирч, үүнийг сонссон тамирчид улам зоригжин хурдалж байлаа.

Италиас ирсэн Francesca Querci урьд нь Нью-Йоркт хоёр удаа марафонд оролцож байжээ. Тэр анх удаагаа Иерусалимын марафонд оролцож байгаа юм. Francesca Querci: “Замаар өгсөж уруудах нь хамаг бяр тэнхээг сорьдог талтай боловч энд ирээд богино хугацаанд дасгал хийж, дасан зохицож чадсан. Иерусалимчуудын халуун сэтгэл надад гүн сэтгэгдэл төрүүллээ” гэсэн юм.

“Тэмцээнд оролцоод сэтгэл их догдолсон. Марафонд гүйхэд их ядардаг боловч хүмүүс гүйгчдийн өөдөөс уухайлан дэмжихийг хараад ядаргаа мартагдаж баяр баясалантай болсон.”

54 настай Pedro Испаниас иржээ. Тэр мөн анх удаа Иерусалимын марафонд гүйсэн юм. Тэрээр 4 цаг гүйж тэмцээнээ дуусгаад, ядарч туйлдан хурдан харьж унтмаар санагджээ. Гэхдээ энэ үйл ажиллагааг маш сайн зохион байгуулсан учраас тэмцээн түүнд баяр хөөр төрүүлжээ.

“Маш их ядарлаа. Гэхдээ энэ тэмцээнийг маш сайн зохион байгуулжээ. Энэ бол маш урт удаан жилийн түүхтэй хот. Иймээс энд ирж гүйж байна гээд бодохоор баяр хөөрөөр бялхаж байлаа.”

Хятад улсаас ирсэн Ү Синьди өвдөгний бэртлийн улмаас ойрын зайн буюу 10 км-ын тэмцээнд оролцжээ. Тэр: Хол зайн тэмцээнд оролцож чадаагүй боловч Иерусалимын өвөрмөц гайхамшгийг мэдэрч чадсан гэжээ.

“Энэ газрыг олон хүн амгалан тайван биш гэж боддог. Гэтэл ирсний дараа энэ газар бол маш амар тайван, боломжийн орчинтой, хүмүүс нь халуун сэтгэлтэй болох нь мэдрэгдсэн. Сайхан сэтгэгдэл төрлөө. Марафоны үйл ажиллагааг сайн зохион байгуулсан байна. Энэ хотод соёлын уур амьсгал илүү байна. Сингапур, Парис орчин үеийн өнгө аясаар илүү байдаг бол харин Иерусалимын хувьд эртний түүхт зүйлээр илүү, тун өвөрмөц санагдсан.”

Иерусалим хотын оршин суугч 14 настай охин Tal Leigh Littman-ны хувьд хоёр дахь удаагаа 5 км-ын тэмцээнд оролцжээ. Тэрээр: “Би гүйх дуртай. Дэлхийн олон газраас ирсэн өөр өөр соёлтой хүмүүс Иерусалимд ирж, хамтдаа тэмцээнд оролцон, гүйлтийн спортын баяр хөөрийг мэдрэх нь сайн хэрэг” гэжээ.

“Тэмцээн сайхан санагдлаа. Иерусалим бусад хоттой адилгүй, өвөрмөц газар. Энд өөр өөр соёлтой хүмүүс байдаг. Би бусад газарт болсон марафонд оролцож байсан. Гэхдээ энд зохиогдсон марафоныг хүмүүс маш их сонирхон оролцож байна. Дэлхийн олон газраас ирсэн хүмүүс эндээс олон сонин сайхан зүйлийг мэдэрчээ.”

Иерусалимын гүйлтийн спортын клубийн ерөнхий менежер Omri Demlin клубийнхээ гишүүдийг дагуулан тэмцээнд оролцжээ. Тэр марафонд оролцож, зарим удаан гүйдэг гишүүдээ гүйлтийн эгнээнээс хоцорч үлдээхгүйн тулд зоригжуулж байлаа. Тэрээр: “Олноороо гүйх тэмцээний явцад гүйхийн баяр хөөрийг мэдэрч чадсан бол тэмцээний амжилт тийм ч чухал биш” гэжээ.

Тэмцээн эхэлснээс хойш 5 цаг өнгөрсөн атал бариан дээр хөл хөдөлгөөн ихтэй, зарим гүйгчид хойно хойноосоо барианы зураасыг даван гүйж ирсээр байлаа. Хүмүүс зоригтой оролцож барианд ортол тэсвэрлэж чадсан тэдгээр тамирчдад хөгжөөн дэмжигчид халуун баяр хүргэж байлаа.

ХОУР

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …