-“Авлигачин”, “оффшорчин” С.Баяр нарын нөхдүүдэд хариуцлага тооцож чадах Ерөнхийлөгчийг л сонгох хэрэгтэй байна-
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд С.Баярын хууль бус, бусармаг үйлдлүүдийг эсэргүүцсэн монголчууд Лондон хот дахь Монголын Элчин сайдын яамны гадаа жагсч цөөнгүй хоног өнгөрсөн. Өдөр хоног өнгөрөх тусам жагсаал хүчээ авч, хүрээгээ тэлсэн нь Элчин сайд С.Баярыг ихэд сандаргав.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр С.Баяр консул Б.Одонжилоор жагсагчдыг тараах гэж үзээд амжилт олоогүй учир өөрийн биеэр мэдээлэл хийхээр болсон. Гэвч энэхүү мэдээлэл нь Лондон дахь, цаашлаад Монголын жирийн ард иргэдийн хүсэн хүлээж байсан мэдээлэл огт биш байв. Авлигын загалмайлсан эцэг, мөнгө угаалт, оффшорын хаан гэх мэт олон муу нэр зүүгээд буй Ерөнхий сайд асан С.Баярыг “хамгийн зальжин этгээд” гэдгийг хамтран зүтгэгчид нь ч тэр, улстөрчид нь ч тэр хэлдэг. Тиймдээ ч одоо түүнийг тогос шиг гоёод, тоть шиг донгодсон ч дахиж хууртахааргүй болсон гэдгээ хэлсэн юм. Өдгөө С.Баяр гэдэг хүнээс Монголын ард түмэн ганцхан л зүйл хүсэж байгаа нь “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй хийснийхээ төлөө авлига авснаа эх орон, ард түмнийхээ өмнө үнэнээр нь хэлж, уучлалт гуйлгах явдал юм. Гэсэн ч С.Баяр үнэнээ хэлж, уучлалт гуйхын оронд харин ч бүүр сурсан зангаараа худлаа ярьж, асуудлаас бултаж эх орон, ард түмнээ дахин дахин доромжиллоо.
Өчигдөр Лондон дахь Монголын Элчин сайдын яамнаас:
“Элчин сайд Британи дахь монгол иргэдтэй 3 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гаригийн 19.00 цагт ЭСЯ-нд уулзана.
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр Британи дахь монгол иргэдтэй уулзаж ахуй амьдрал, ажил, сургуульд холбогдох асуудлаар санал солилцож, ярилцана. Мөн тэрчлэн сүүлийн өдрүүдэд ЭСЯ-ны гадна хэсэг иргэдийн санаачилгаар зохион байгуулж буй тайван цуглаанд холбоотой асуудлаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө” гэсэн зарлалыг гаргасан бөгөөд энэхүү уулзалтын бичлэгийг хүргэе.
C.Баяр АНУ-д хичнээн сая доллар угаасан бэ?
Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д сая сая доллар угаасан нь үнэн. Харин мөнгө угаадаг технологийг нь ойлгох гэвэл энэ нийтлэлийг анхаарч уншаарай. С.Баярын тухай тодорхой баримт зургуудыг дороос үзэж болно.
АНУ-д бохир мөнгөө хэрхэн угаах вэ буюу ХХК байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдаж авах арга
АНУ-д байр орон сууц бэлэн мөнгөөр худалдаж авах явдал огцом өссөн нь мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжид цоорхой буйг гэрчилж байна
2013 онд АНУ-ын Флорида мужийн Майами хотод Альваро Лопез Тардон гэгчийг гэмт хэрэгт сэжиглэн хорьжээ. Испанийн Лос Майами хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэгддэг Лопезийг хууль бус хар тамхины наймаанаас олсон 26.4 сая доллараараа Майамид 2001-2006 онуудад 14 орон сууц худалдан авсан хэрэгт буруутгажээ. Лопез ихэнх байрнуудаа барилгын компаниас нь бэлэн мөнгөний чекээр худалдан авсан бөгөөд ингэхдээ хэд хэдэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн (ХХК) нэрээр халхавчилж байсан нь тогтоогджээ.
“Ноён Лопез үл хөдлөх хөрөнгөний наймааг ил тод хийж, өөрийн нэрээр эсвэл өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ санхүүгийн эрх ашгийг төлөөлдөг компаниудын нэрээр арилжаа хийсэн. Төлбөрийг банкны баталгаажсан чекээр хийж, арилжаа хийхдээ хуулийн нэр хүндтэй компаниудааc туслалцаа авч байсан” гэж түүний өмгөөлөгч мэдэгдэж буй ч бодит амьдрал дээр байдал ямар байсан бэ?
Шүүхийн бүртгэлээс үзвэл, хар тамхины бүлэглэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Фабиани Кренц гэгч эмэгтэй 2012 онд хэргээ хүлээж мэдүүлэг өгөхдөө өөрийн биеэр 5 орон сууц худалдан авч, Лопезийн эзэмшдэг ХХК-удын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэнээ хүлээжээ. Лопез энэ аргыг хэрэглэж, кокаины наймаанаас олсон бохир мөнгөндөө хууль ёсны дүр төрх олгодог байсан гэж Кренц тайлбарлажээ.
ХХК-аар дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тохиолдол бүр гэмт хэрэг биш хэдий ч энэ бол мөнгө угаах хамгийн хялбар арга замын нэг ажээ. Товчхон тайлбарлавал буруу замаар олсон мөнгийг гадны банканд байршуулаад, дараа нь ХХК байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдан аваад мөнгийг банкны баталгаат чекээр эсвэл бэлнээр гуйвуулж мөнгө угаадаг арга бий гэнэ.
Үүний нэг жишээ гэвэл Өмнөд Флоридагийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 2007-2009 онд гүн хямралд оржээ. Ажилгүйдлийн түвшин 10 хувь хүрч, эдийн засгийн хямралд аялал жуулчлал болон зочид буудлын бизнес өртөж, амьдрал хэцүүхэн болсон байв. Гэтэл гэнэт хямрал үгүй болов. 2012 онд гэхэд л Өмнөд Флоридад орон сууцны 45 комплекс байр шинээр барихаар төлөвлөсөн байв. Орон сууц дөнгөж баригдаж, нээлтээ хиймэгцээ л самар шиг зарагддаг болжээ. Байр орон сууц асар их эрэлттэй байхын зэрэгцээ ажиглагдсан өөр зүйл гэвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авах гурван арилжааны хоёр нь бэлэн мөнгөөр хийгдэж байсан бөгөөд худалдан авагчдын дийлэнх нь Латин Америкаас гаралтай байв.
Энэ бол зөвхөн Флорида мужид болж байгаа үзэгдэл биш юм. Тухайлбал, 2013 онд АНУ-ын Дүүргийн Шүүхээс Нью Иорк мужид байршилтай хэд хэдэн компанийг тансаг зэрэглэлийн 4 орон сууц болон түрээслэх зориулалтын өндөр үнэтэй байр сууц худалдан авах замаар 230 сая доллар угаасан хэрэгт сэжиглэж, дээрх өмчийг хураахаар хэрэг үүсгэжээ. “[..]Гэмт хэргийн бүлэглэлүүд буруу замаар олсон олон тэрбумaa угаахын тулд Манхэттэн дэх өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. Нью Йорк хотыг дэлхийн санхүүгийн төв гэдэг. Нью Иорк бол аль нэг улсаас хулгайлсан мөнгөө нуух гэсэн хулгайч луйварчдыг орогнуулдаг газар биш” гэж Манхэттэн дүүргийн шүүгч Прийт Бхарара мэдэгдэж байв.
Түүнчлэн, Техас мужийн Браунсвилл хотод өмнөд Техасын үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Фредди Сентено гэдэг залуу Мексикийн Армандо Арамбулын бүлэглэлийн мансууруулах бодисны хил давуулсан наймааны мөнгийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр оруулж угаасан хэрэгт татагджээ. Арамбул ба түүний хамсаатнууд Хьюстон болон АНУ даяар олон арван тонн кокаин тээвэрлэн нийлүүлж, Тэнгисийн Хоолой дах хар тамхины картель руу олон сая доллар шилжүүлсний заримыг нь Сентено угаажээ. Гэмт бүлгийн толгойлолгч Арамбул ч гэмт хэрэгт холбогдож, 14 жилийн хорих ял сонссон байна.
“Үл хөдлөх хөрөнгийн арилжааны салбар дахь эдийн засгийн гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх зохицуулалтууд нь швейцар бяслагнаас ч илүү олон цоорхойтой. Үл хөдлөх хөрөнгөний зах зээл нь өнөөдөр эдийн засгийн гэмт хэргийг нуун далдлах, бохир мөнгө угаах хамгийн тааламжтай талбар болж хувирлаа” гэж АНУ-ын Дүүргийн дэд шүүгч асан, Эдийн засгийн гэмт хэрэг илрүүлэx гэрчилгээжсэн мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Чарльз Интриаго хэлжээ.
Өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдан авах нэмэгдсэн хийгээд Майамид орон сууцны эрэлт гүйлгээ сайтай байгаа зэрэг нь дангаараа бол мэдээж гэмт хэргийн үзүүлэлт биш. Хамгийн гол нь эдгээрийн цаана луйварчид гэмт үйлдлээ нуун далдалж байх магадлал өндөр байна. Тухайлбал, АНУ-ын үл хөдлөх хөрөнгө болоод хязгаарлагдмал хариуцлагатай компанийн (ХХК) тухай хууль журмууд нь мөнгө угаагчдад хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах хөшиг болон үйлчилдэг. АНУ-ын хуулиар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дан ганц хүний эсвэл хэд хэдэн түншлэгч этгээдийн өмч бөгөөд ХХК-ийн эзэмшигч гишүүдийн нэрсийг нууцалж болдог. Товчдоо бол ХХК нь эзэмшигчдийнхээ эрх ашгийг төлөөлсөн зохиомол хуулийн этгээдийн үүрэгтэй байдаг нь гэмт хэрэгтнүүдэд туйлын тааламжтай хувилбар ажээ. Ингэcнээр үл хөдлөх хөрөнгө арилжих, гэрээ хэлцэл хийх, гүйлгээний данс нээx зэрэг хуулийн дагуу иргэдэд олгосон бүх эрхийг жинхэнэ нэрээ ил гаргалгүйгээр ХХК-ийн нэрээр эдлэх боломжтой болдог. Тэгсэн мөртлөө корпорацийн татвар төлөх, татварын тайлан тооцоо гаргах зэрэг шаардлагууд нь ХХК-нд хамаардаггүй тул давхар ашигтай ажээ.
ХХК-ний өмч болон түүний гишүүдийн өмч хөрөнгө холилдсон нь илэрсэн эсвэл ХХК төлж баршгүй их өр зээл тавьж, эрүүгийн гэмт хэрэгт холбогдож балардаггүй л юм бол түүний эзэмшигч гишүүдийн нэрсийг мэдэх боломжгүй. Иймээс ХХК-ний гишүүд олон нийтэд мэдэгдэлгүйгээр орж гарч, зөвшөөрөл авалгүйгээр өмчлөлийн бүтцээ өөрчлөх эрхтэй гэсэн үг бөгөөд ганц хүн дангаараа ХХК байгуулахыг зөвшөөрдөг мужуудад бол ХХК-ийг дураараа байгуулж, дуртай үедээ татан буулгадаг. Цаашилбал, ихэнх мужид ХХК бүртгүүлэх нь туйлын хялбар, үндсэндээ ердөө гуравхан үе шаттай үйл явц байдаг. Үүнд эхлээд өргөдөл гаргагч нь тухайн мужийн нэр өгөх журамд нийцсэн ХХК-ийн давтагдаагүй нэр сонгоно. Дараа нь LLC Articles of Organization гэдэг өргөдлийн маягтыг бөглөөд бүртгэлийн хураамж, бусад төлбөрийн хамт тухайн мужийн Нарийн Бичгийн даргын албанд (state’s Secretary of State) шуудангаар илгээнэ. Ингээд тухай мужийн хуулинд заасан бол шинэ ХХК-ийн тухай зарыг орон нутгийн сонинд нийтлээд л боллоо. Ийм хялбар учраас мөнгө угаагч гэмт этгээдүүд нэг эсвэл нилээд хэдэн ХХК бүртгүүлж, тэдгээрийн нэр дээр нь банканд данс нээж, бохир мөнгөө байршуулаад, бэлэн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, төдий удалгүй эргүүлэн зарах замаар хууль бус мөнгөө угааж заншжээ.
Тэгвэл энэ бүхэн амьдрал хэрхэн хэрэгждэгийг ганцхан жишээн дээр тайлбарлая. 2012 онд Флорида мужийн Бискэйн тэнгисийн булан дахь хувийн арал дээрх 10 унтлаганы өрөөтэй харшийг 47 сая доллараар арилжаалагджээ. Харш анх зарлагдсан ханшнаас дөрөвний нэгээр бага үнээр зарагдсан хэдий ч энэ тухайн нутагт хийгдсэн үл хөдлөх хөрөнгөний хамгийн том арилжааны нэгт зүй ёсоор тооцогддог. Туc арилжааг нэрээ нууцалсан худалдан авагч ХХК нэрээр хийсэн. Жинхэнэ эзэн нь ил гаpаагүй нь энэ арилжааг улам ч их сэжигтэй болгосон. Тавиад сая доллар гар дамжиж байхад гүйлгээг хууль ёсны эсэхийг шалгах боломж байсангүй.
Өнөөдөр АНУ-д моргэйж хэмээх байр орон сууцны урт хугацааны зээл авахын тул жил тутмын татварын орлогын мэдүүлэг, цалингийн хуулбар, банкны сар тутмын мэдэгдэл зэрэг бичиг цаас бүрдүүлж, тэдгээрийг нь нарийвчлан шалгаж, зээлдэгчийн орлого, урьдчилгаа мөнгөний эх сурвалжийг судалдаг. Түүнчлэн, томоохон банкууд мөнгө угаасан үйл ажиллагаанд холбогдож хэл аманд өртдөг тул банк болон моргэйжийн брокерууд санхүүгийн аливаа сэжигтэй үйл ажиллагааг цааш нь мэдээлэх үүрэгтэй байдаг. Тухайлбал, эрхэлсэн ажилгүй эсвэл орлого багатай иргэн бэлэн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсвэл нэн сэжигтэй үйлдэлд тооцдог. Харин үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид болоод барилгын компаниудад тэр заалт одоохондоо үйлчилдэггүй тул тэд үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр иргэдэд арилжих, урьдчилгаа захиалга авч байшин барих явдал байсаар байгаа юм.
“Гэмт этгээдүүд ХХК байгуулаад хүссэн хүнээ хэн ч хэзээ ч мэдэхгүйгээр нууцалж чадна. Гадны гэмт бүлэглэлүүд АНУ-д мөнгөө байршуулахыг зорьж байна. Тэдний хувьд зорилгоо гүйцэлдүүлэх хамгийн шилдэг арга бол хөдлөх хөрөнгө худалдаж авах. Учир нь худалдан авагч хэн болох талаар огт шалгаж нягталдаггүй” гэж Майкл МкДоналд ба Хуульчид компанийн олон улсын мөнгө угаах асуудлаарх зөвлөх, АНУ-ын Татварын албаны эрүүгийн мөрдөгч асан Майкл МкДоналд ярьж байна.
Ашигласан сурвалжууд:
- http://www.bizjournals.com/southflorida/print-edition/2013/08/30/llcs-offer-secrecy-to-foreign-criminal.html?page=all
- http://www.mintpressnews.com/how-to-launder-drug-money-start-an-llc-and-buy-real-estate/168778/
- http://www.dea.gov/divisions/hou/2013/hou121913.shtml
Төгс