МУАЖ Ш.Чимэдцэеэ багшийн Өвөрмонгол шавь СТА цол хүртлээ

4794_1106511375ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улаанмөчирийн дуучин Р.Отгонтуяа Монгол улсын Соёлын яамнаас  “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” өргөмжлөл цол тэмдэгээр шагнагдлаа.

Түүний цол тэмдгийгМУ ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энгэрт нь зүүж өглөө.

Р.Отгонтуяа нь Өвөрмонголын дуучдаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” гэх өргөмжлөлийг хүртэж байгаа хоёр дэх дуучин боллоо.

4794_1107141843Тэрээр бага наснаасаа үе дамжин  ирсэн уртын дууны торгон эгшигт хөтлөгдөн, 2003 оноос Монгол улсын Гончигсумлайн нэрэмжит Хөгжим бүжгийн дээд сургуульд Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин Ш. Чимэдцэеэ багшийн гарын шавь нь болж гурван жил суралцжээ. 2009 оноос Зүүн үзэмчин хошууны Улаанмөчирт дуучнаар орж ажлын гараагаа эхэлжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …