Монгол эмэгтэй Чежү аралд нутаг нэгтнээ дайрч хөнөөв

Өмнөд Солонгос улсын Чежү арлын Согүйпү дүүргийн цагдаагийн газраас тус аралд ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А-г өнөөдөр саатуулжээ.

    Тэрээр өнгөрсөн бямба гаригийн оройн 02 цаг 20 минутын үед өөрийн жолоодож байсан хөнгөн тэргээр, нутаг нэгт иргэн 35-н настай Б-г дайрч амь насыг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугатаасан хэрэг үйлдсэн байна.

    Чежү арлын цагдаагийн газраас хяналтын камеруудыг шүүж үзсэнээр хэргийн газраас зугатаасан Монгол эмэгтэйг баривчилсан бөгөөд тэрээр “Би машинаараа нэг юм мөргөх шиг болсон, гэхдээ хүн гэж мэдээгүй” гэж мэдүүлж байгаа ажээ.

    Чежү арлын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …