Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнөөдөр гаргажээ.
Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах газрын мэдээлснээр “Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг буруутгаж байгаа 13-н зүйл ангийн хэргийг шалгах явцад зайлшгүй эрүүгийн хэрэг үүсгэх шаардлага гарч байгаа. Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах тусгай албанаас түүнийг “Самсунг” группийн дэд Ерөнхийлөгч И Че Юнгтай үгсэн хуйвалдаж, тус группийн үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Харин хариуд нь 43 тэрбум 300-н сая воны авилгал авч, үүнийг өөрийн дотны найз, бизнес эрхлэгч Чуй Сүн Шилтэй хувааж авсан гэдгийг нотолсон” гэж мэдээллэсэн байна.
Өмнөд Солонгос Улсын түүхэнд Ерөнхийлөгч болон экс Ерөнхийлөгч хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тохиолдол хоёр удаа байсан ба тэдгээрээс нэг нь түр саатуулагдаж байсан удаатай юм байна.
Харин энэ удаад Пак Гын Хэг хорьж магадгүй байна.