УНТЭ-ийн эмч нарын дунд ур чадварын мэтгэлцээн боллоо

ЭМЯ, ЭМХТ-өөс зарласан  Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх  ажлын  хүрээнд УНТЭ- ийн ЧДХА, ЭМ зүйн алба хамтран УНТЭ-ээс “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт  уралдаант  сарын аян зарласан юм.

Уралдаант аяны хүрээнд эмч, эм зүйч  нарын дунд “Олон эмэнд тэсвэртэй  нянгийн халдварын хяналт сэргийлэлт сэдэвт”   мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Мэтгээлцээнд 2 тасаг, / төв/ хамтран 1 баг болж 8 багийн 40 гаруй эмч мэргэжилтнүүд мэргэн оюунаарааа мэтгэлцлээ. Мөн уралдаант аяны удирдамжинд заасны дагуух шалгуур үзүүлэлтээ танилцууллаа.

Дашрамд дурдахад уг ая 4 сарын 10-ныг хүртэл явагдах ба багууд хүн амын дунд нянгийн халдвар өргөн тархаад зогсохгүй, улмаар өвчин архагшихын гол шалтгаан болж байгааг иргэдэд танин мэдүүлэх сургалт болон бусад ажлыг зохион байгуулсаар эцсийн дүнг 10-нд шалгаруулна.

Уг аянаар нэгдүгээрт эмч, эмнэлгийн ажилчдыг антибиотикийн нянгийн тэсвэрлэл үүсэхээс сэргийлж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчдийн эмийн зохистой хэрэглээ, ялангуяа нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд сургах зэрэг мэдээлэл өгөх зорилготой.

Шүүгчийн бүрэлдэхүүнд ЭМХТ-ийн эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн Энхзаяа, УНТЭ-ийн ЭЗСНЛабораторын эрхлэгч Саранцэцэг,  ЧДХА-ны менежер Одсүрэн, Эм зүйн алба клиник эм судлаач Энхтуяа, Судалгаа эрдэм шинжилгээ хариуцсан нарийн бичиг Сувд нар  байлаа.

Мэтгэлцээнийг 4 чиглэлээр зохион байгууллаа.

Үүнд:

·         Баг бүр “Олон эмийн тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт, нянгийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлье”  сэдвээр:- үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчдад сургалтын үзүүлбэр /шторк/ бэлдэн танилцууллаа

·         Баг бүрт тохиолдлыг үнэлэх даалгавар – Олон эмийн тэсвэртэй нян үүсэх шалтгаан, түүнээс сэргийлэх, антибиотик эмчилгээний сонголт  зэрэг мэдлэг сорьсон асуултаар

·         Багийн бүх гишүүдээс блиц асуулт: – Фармококинетикийн бодлого бодох тэмцээнийг зохион явуууллаа

Шүүгчдийн үнэлгээгээр:

1-р байранд –“Зөв сонголт” эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн баг

2-р байранд –“Макрофаг ” Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төв, дотоод шүүрэл судлалын төв”-ийн хамтарсан баг

3-р байранд –E- Coli “Гастроэнтерологийн төв, бөөрний эмгэгийн төв”-ийн хамтарсан баг тус тус шалгарсан бөгөөд уг мэтгэлцээн маш их өрсөлдөөтэй явагдаж өндөрлөлөө.

Монгол улсад бүү хэл дэлхий нийтийн хэмжээнд олон эмийн тэсвэртэй нянгийн асуудал нь хүний амь насанд хүрэх болтлоо аюулд хүрсэн өнөө үед бид иргэд олондоо цаг үргэлж эмийн зөв хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хамтдаа ажиллах болно.  Энэ үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулагдах юм.

 

ЭМЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …