Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг маргааш эцэслэн шийдэхээр болжээ

download (7).jpg

    Өмнөд Солонгосын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газраас тус улсын шүүхэд хандаж, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ.

    Тэгвэл хэргийн шүүх бүрэлдэхүүний хурал маргааш өглөө 10:00 цагт Сөүл хотын Мөрдөн байцаах төв газарт болох ба уг хуралд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох юм байна.

    Шүүх бүрэлдэхүүн 24-н цагийн дотор түүнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэх бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ хүртэл мөрдөн байцаах газраас гарах эрхгүй аж.

    Хэрвээ хурлаас экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргавал, түүнийг цааш үргэлжлүүлэн байцаахдаа түр саатуулан хорих эсэхийг мөн шийдэх юм байна.

    Түр саатуулан хорих шийдвэр гарсан тохиолдолд экс Ерөнхийлөгчийг мөрдөн байцаах газраас шууд Сөүл хотын түр хорих байр руу шилжүүлэх юм байна.

    Харин гадуур байцаах шийдвэр гарсан тохиолдолд түүнийг гэр рүү нь буцаах аж.

Эх сурвалж: Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …