Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг крилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичдэг боллоо

gerchilИргэний бүртгэлийн Ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг крилл, Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгаад байна.

монгол бичиг гэрчилгээ

Үүнтэй холбогдуулан тус газрын дарга Ц.Пүрэвдорж уг ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд анхлан хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгосны дагуу крилл, монгол бичгээр бичсэн анхны төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ эзэндээ хүрч эхлэжээ. Цаашдаа аймаг, нийслэлийн хэмжээнд шат дараатай  хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

gerchilgee

Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар шинээр төрсний бүртгэлд 238 хүүхэ ,  гэрлэлтийн бүртгэлд 13 хос тус тус бүртгүүлж энэхүү шинэ гэрчилгээний эзэд болоод байна.

Ц.Мөнх

Ugluu logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …