“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ТУЗ төрийн төлөөллөөс бүрдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэ г болгосон. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм. Үүний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж компанийн 49 хувийг “Монгол Зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлсөн юм. Харин тэдний оронд тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөллөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байснаа 100 хувь төрийн өмчийнх боллоо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …