Б.Чулуудай: Оффшор бүсэд компани байгуулсан ч данс нээгээгүй

 

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний аав Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан хүү Б.Чулуудайгийнх нь оффшор компанийн асуудал хөндөгдөж, Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхдаа ажил хийх нэрийдлээр их хэмжээний мөнгө унагаж түүнийгээ хүүгийнхээ нэр дээрх оффшор компанид хадгалуулсан гэх яриа гараад байгаа юм. Тиймээс Б.Чулуудай өнөөдөр өөрийнхөө оффшор компанийн асуудлаар мэдээлэл хийж, үүндээ эцгийгээ ямар ч холбоогүй гэдгийг хэлэв.

Б.Чулуудай “Оффшортой тэмцэх олон нийтийн жагсаал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Сүхбаатарын талбай дээр болсон. Тиймээс би байр сууриа илэрхийлэхийг хүслээ. 2016 оны сонгуулиар “Монгол” телевиз болон бусад хэвлэлээр намайг оффшорт данстай гэсэн мэдээллийг цацсан. Тухайн үед уг асуудлаар манай өмгөөлөгч мэдээлэл хийж байсан.  Би хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор компани байгуулж байсан нь үнэн. Гэвч энэ нь оффшор бүсэд данстай гэсэн үг биш. Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийнхэн ярьж байгаагаараа ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавих хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу би мэдэгдэл хийж байна. Надад ямар нэгэн офшор бүсэд хийсэн гүйлгээ байхгүй” гэсэн юм.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …