Өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Италийн Турин хотод 22 настай Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ. Хэрэг Турин хотын “Tulip Hotel” зочид буудалд гарсан бөгөөд 22 настай Монгол залуу 18 настай Ирланд эмэгтэйг хүчиндсэн байна. Турин хотод зохиогдсон Соёлын арга хэмжээнд оролцохоор Ирландаас найз залуу болон бусад хүмүүсийн хамтаар ирсэн бүжигчин эмэгтэйг унтаж байхад нь Монгол залуу хүчиндэж эхэлсэн бөгөөд удалгүй бүсгүй сэржээ.
Энэ хэрэг болох үед эмэгтэйн өрөөнд түүний найз залуу унтаж байсан бөгөөд тэр хоёроос гадна тэдний өрөөнд өөр гурван хүн унтаж байсан гэнэ. Тэр дороо Италийн цагдаа нар Монгол залууг баривчилж, хүчингийн хэргийг нь шалгаж эхэлсэн байна. Харин одоогийн байдлаар Монгол залууг барьцаагаар суллаж, хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Дашрамд дурдахад, Ирландын бүжигчин бүсгүй, найз залуу болон найзуудынхаа хамтаар нэг зочид буудалд буусан Монгол залуустай тааралдаж улмаар тэдэнтэй наргицгаасан байна. Харин үүний дараа дээрх хэрэг гарсан байна. Хэрэг гарсны дараа хохирогч эмэгтэй найз залуугийнхаа хамтаар орон нутгийн эмнэлэгт хандаж, тэндээсээ шууд Ирланд уруу нисчээ.
Эх сурвалж: http://www.irishmirror.ie/news/irish-news/irish-teenage-girl-allegedly-raped-10154501
Нинж