ББСБ-уудын өрийн бичиг 6.9 дахин нэмэгджээ

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Нийт хөрөнгийн 73.5 хувь буюу 578.5 тэрбум төгрөгийг ББСБ-ууд өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 36.4 хувиар өссөн дүн юм. Өөрийн хөрөнгийн энэ өсөлтөд хувь нийлүүлсэн хөрөнгө 132 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Нийт хөрөнгийнхөө 26.5 хувь буюу 208.7 тэрбум төгрөгийг ББСБ-ууд бусдаас татан төвлөрүүлжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 58.2 хувийг дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг, 14.6 хувийг итгэлцлийн үйлчилгээний өглөг, 13.0 хувийг бусад өр төлбөр, 10.2 хувийг төслийн зээлийн санхүүжилт, үлдсэн 4.0 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.

Түүнчлэн ББСБ-уудын гаргасан өрийн бичиг 2016 оны сүүлээр 3.5 тэрбум төгрөгөөр буюу 6.9 дахин нэмэгдсэн нь санхүүгийн энэ хэрэгслийг ашиглах сонирхол, түүний өгөөж өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …