Италид хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуу инженерийн чиглэлээр сурдаг оюутан аж

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Италийн Турин хотод Монгол залуу хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарсан билээ. Уг хэргийг 22 настай Монгол залуу үйлдсэн нь тогтоогдоод байгаа бөгөөд түүнийг инженерийн чиглэлээр сурдаг оюутан болохыг албаныхан хэллээ. Монгол залуу Италийн Турин хотод зохиогдсон жил бүр болдог “Festival Irlandese Celtic” наадамд оролцохоор Италид ирсэн Ирланд эмэгтэйг хүчиндсэн бөгөөд ийм явдал болсныг Итали болон Ирландын албаны хүмүүс баталсан мэдээллийг хийсэн юм. Албаныхны хэлснээр, 22 настай Монгол залуу 18 настай Ирланд бүжигчин эмэгтэйг хүчиндсэн ба хийсэн хэргээ санахгүй байна гэж мэдүүлжээ. Хэрэг гарсны дараа цагдаа нар Монгол залууг баривчилсан ба үүнээс дөрвөн хоногийн дараа түүнийг батлан даалтаар суллажээ. Одоогоор хэргийг гадуур шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …