Европын холбоо БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна

Европын холбоо өнгөрөгч 6-ны өдөр БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авч, БНАСАУ-ын хөрөнгө оруулалт болон үйлчилгээний салбарт илүү их хориг тавихаа мэдэгджээ.

Европын холбоо мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, “Европын холбоо зэр зэвсэг, төмөрлөгийн үйлдвэр, агаар болон сансрын аялал дахь БНАСАУ-ны хөрөнгө оруулалтыг хориглоно. Мөн химийн аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, компьютер зэрэг салбарыг БНАСАУ-ын хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүүлэхийг хориглоно” гэжээ.

Европын холбоо мөн 4 хүнийг БНАСАУ-д авч байгаа хориг арга хэмжээний нэрсийн жагсаалтад оруулснаар аялах эрхээ хасуулсан буюу хөрөнгийг нь царцаасан хүний тоо 41-д хүрчээ.

Түүнчлэн БНАСАУ удаа дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон шийдвэрийг зөрчиж, бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн учраас хориг арга хэмжээгээ чангатгаж байна гэжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …