“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг өрнүүлж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд  эхлүүллээ. Тус аянд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн сурагчдын дунд зохион байгуулав. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох” төслийн судалгаагаар сургачдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.

Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм. Энэ үеэр Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төслийн мэргэшсэн зөвлөхүүд сурагчдад ганцаарчилсан зөвлөлгөө өгч байгаа нь аяны үр дүнг нэмэгдүүлсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.  

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …