Украинчуудын визгүй зорчих хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө

 

Украины иргэдийн Европын Холбоо /ЕХ/-ны улсуудад визгүй зорчих төслийг Европын Парламент хүлээн зөвшөөрлөө.

Европын Парламентаас гаргасан мэдэгдэлд “Хуульд зааснаар Украины энгийн паспорттой иргэд ЕХ-ны улсуудад аялал жуулчлал, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ уулзах, бизнесийн зорилгоор 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд үүнд ажлын виз ороогүй” гэсэн байна.

Энэхүү визгүй зорчих хөнгөлөлт нь Ирланд, Их Британи, Исланд, Лихтенштейний Гүнт Улс, Норвеги зэрэг улсуудаас бусад улсуудад хүчинтэй юм.

Хэвлэлийн төлөөлөгч Мария Габрель хэлэхдээ “Украин улс бүх үзүүлэлтүүдийг хангасан учраас, виз авах шалгууруудыг хүчингүй болгосон. Украинчууд ийнхүү визгүй зорчих болсноор ЕХ-ны хувьд тус улс нь нөлөө бүхий улсуудын нэг болохыг харууллаа” гэжээ.

Хөнгөлөлтийн хэрэгжилт энэ оны 6 дугаар сараас эхлэх төлөвтэй байгаа боловч юуны түрүүнд Сайд нарын зөвлөлөөр албан ёсоор оруулах ёстой.

Хоёр сарын өмнө Европын хууль тогтоогч байгууллага Гүрж улстай дээрхтэй адил хэлэлцээрийг хийсэн. Гүрж, Украин улс нь хоёулаа хуучнаар ЗХУ-ын улс байсан бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд барууны орнуудтай харилцаагаа бататгах үүднээс ЕХ-нд визгүй зорчих хүсэлтээ хүргүүлсээр байсан юм.

2014 онд Гүрж болон Украин улс нь ЕХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд ингэснээр улс төр, эдийн засгийн харилцаагаа бататгаж, чөлөөт худалдаа хийх болсон билээ.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …