лªÉçÕÕƬ£¬°²¿ËÀ×Æ棨ÃÀ¹ú£©£¬2017Äê4ÔÂ7ÈÕ Ï°½üƽ»á¼ûÃÀ¹ú°¢À­Ë¹¼ÓÖÝÖݳ¤ÎÖ¿Ë µ±µØʱ¼ä4ÔÂ7ÈÕ£¬¹ú¼ÒÖ÷ϯϰ½üƽÔÚÃÀ¹ú°¢À­Ë¹¼ÓÖÝ°²¿ËÀ×Ææ»á¼û°¢À­Ë¹¼ÓÖÝÖݳ¤ÎÖ¿Ë¡£ лªÉç¼ÇÕß ÈÄ°®Ãñ Éã

Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн дарга Билл Вокертэй уулзлаа

4-р сарын 7-н Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн Анкориж эдлэнд тус мужийн дарга Билл Вокерыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ “би энэ удаа ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Флорида муж улсын Мар-А-Лаго эдлэнд Хятад, Америкийн төрийн тэргүүний анхны уулзалтаа хийлээ. Энэ нь шинэ үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагыг тогтоож, хоёр орны өргөн хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм. Миний ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалт маш амжилттай, маш олон нийтлэг ойлголтонд хүрсэн, үр бүтээл өндөртэй байлаа” гэжээ.

Тэрээр хэлэхдээ “орон нутгийн хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн харилцааны хамгийн их эрч хүчтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Аляска муж Хятад улстай уламжлалт харилцаатай юм. Тус мужийн Анкориж хот бол Хятад, Америкийн харилцааны түүхэн хөгжлийн гэрч юм. Хятад улс, Аляска муж нь аж үйлдвэрийн харилцан нөхөх чанар ихтэй, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа ихээхэн ахицтай болсон юм. Үүний зэрэгцээ хөгжлийн маш их нөөцтэй юм” гэжээ.

ХОУР

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …