Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас Монгол улсын талд, Монголын нутаг дэвсгэрээс олдсон 70-н сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэж өгөх болсон тухай өчигдөр мэдээллэсэн билээ.
Тэгвэл үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Сөүл хотын Сочү дүүрэг дэхь Солонгос Улсын Ерөнхий Прокурорын байранд болсон байна.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Б.Ганболд оролцсон байна.
Солонгос Улсын цагдаагийн ажилтнууд тус улсын хилийг 2012 онд хууль бусаар давуулж аваачсан үлэг гүрвэлийн ясыг 2014 онд илрүүлж байсан ба ийнхүү гурван жилийн дараа эх оронд нь албан ёсоор хүлээлгэж өгч байна.
Монгол Улс нь динозаврын ясыг эх оронд нь буцаалгүй харин Солонгос Улсад удаан хугацаагаар түрээслүүлэхээр болсон бөгөөд тус улс динозаврын ясаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд үзүүлэхээр болжээ.