Монгол эмэгтэй гэр бүлээ цуцлуулсан төдийгүй архинд донтсон байжээ

   

Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн билээ.

   Монгол бүсгүй А нь 2000 оны дунд үед Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхлэхээр очсон ба энэ үедээ Солонгос Улсын иргэн Ким-тэй гэр бүл болжээ.

   Тэд 2011 онд гэрлэлээ цуцлуулсан бөгөөд хүүхдүүдийн аав Ким тэдэнд эдийн засгийн дэмжлэг үзүүлж, мөнгө төгрөгөөр байнга тусалдаг байсан аж.

    Гэвч Ким 2013 онд гэмт хэрэгт холбогдож шоронд суух ял авсан бөгөөд энэ үеэс эхлэн Монгол бүсгүй А өрхийн орлогогүй болж, согтууруулах ундааг байнга хэрэглэж, заримдаа гэртээ очилгүй хэд хоногоор алга болдог байжээ.

    Цагдаагийн газрын урьдчилан мэдээгнээр тэрээр сүүлийн дөрвөн жилийн турш үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй төдийгүй  согтууруулах ундаанд донтсон байсан гэнэ.

    Эдүгээ Монгол бүсгүйд архинаас гарах болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх эмчилгээ хийж байгаа ба хүүхдүүдийг нь асран хамгаалах түр байр руу шилжүүлсэн байна.

    Мөн Кёнги дүүргийн нийгмийн халамжийн газраас Монгол эмэгтэйн гэрийг цэвэрлэж, амьдрахад таатай байхаар засч тохижуулах ажлыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …