АТГ-аас оффшор данстай нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж эхэлжээ

       УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай  хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ хуулийг баталснаар төрийн албанд ажиллаж буй 39800 хүн оффшор бүсэд данс нээлгэх эрхийг нь хааж байгаа юм.

             Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Хэрвээ  хууль зөрчвөл эргүүлэн татах, албан тушаалаас нь түтгэлзүүлэхээс гадна эрүүгийн хэрэгт татах маягаар зохицуулагдсан гэдгийг хууль санаачлагчид нь хэлсэн юм. Мөн Авлигатай тэмцэх газрын эдгээр оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж эхэлсэн байна.

            Тэд олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн нэмэлтээр баримт, мэдээлэл авахаар хандсан байгаа юм байна. Хэрвээ хангалттай нотлох баримттай болчихвол эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой  гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …