Даваа гаригаас эхэлж төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн  энэ сарын 10-ны өдөр болж өнгөрсөн.  Тус  зөвлөгөөнөөр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  захирамж гаргаж  Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж ажил эхлэх цагийг  08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргасан юм. Энэхүү захирамж  нь   2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжих юм.  4-р сарын 15-ны өдөр амралтын өдөр таарч байгаа учир ирэх даваа гариг буюу энэ сарын 17-ны өдрөөс  хэрэгжиж эхэлнэ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …